Бидний тухай

         “Атар-Өргөө” хувьцаат компани нь 1941 оноос хойш 84 дахь жилдээ үйл ажиллагааны чиглэлээ өөрчлөлгүйгээр ажиллаж байгаа Монгол Улсын хүнсний ууган үйлдвэрийн нэг билээ.
“Атар-Өргөө” хувьцаат компани нь түүхэн хөгжлийнхөө хугацаанд:
          1942 онд “ Талхан завод”
          1955 онд “Талхны үйлдвэр”
          1992 онд “ Атар” хувьцаат компани
          1996 онд “Атар – Өргөө “ ХК болон өргөжин тэлж өөрчлөгдсөн байдаг. Хувьчлагдснаас хойш үйлдвэрийн барилга байгууламж, тоног төхөөрөмж, инженерийн шугам сүлжээг үе шаттай шинэчлэн засварлаж, үйлдвэрлэлд орчин үеийн автомат техник технологийг нэвтрүүлэн ажилласаар байна .Бидний хуримтлуулсан туршлага, техник технологийн шинэчлэл, бүтээгдэхүүний эрүүл ахуй, өөрийн гэсэн онцлог үнэр, амт, чанар шинэлэг байдал нь хэрэглэгчдэд манай бүтээгдэхүүнийг сонгох шалтгаан болдог байна.

          “Атар өргөө” хувьцаат компани нь талх, талхан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үндэсний үйлдвэрийн хувьд Нийслэлийн хүн амын өсөлт, хүнс тэжээлийн хэрэгцээ шаардлагын дагуу хүчин чадлаа байнга нэмэгдүүлсээр ирсэн бөгөөд иргэдийг эрүүл ахуйн баталгаатай хүнсээр хангах тал дээр ихээхэн анхаарч хүч хөдөлмөр, өөрсдийн дотоодын нөөц боломжийг ашиглан хөрөнгө оруулалтыг тогтмол хийсээр ирлээ. Үүнд: Парк шинэчлэлт, уут сав баглаа боодлын шинэчлэл, компанийн үндсэн нэрийн бүтээгдэхүүн болох “Атар” талхны үйлдвэрийн барилга байгууламжид их засвар хийж тоног төхөөрөмжийг бүрэн шинэчлэн “Итали, Чех, Герман болон БНХАУ-ын хагас автомат шугамыг суурилуулан 24 цагийн тасралтгүй үйл ажиллагаатай ажиллаж байна.

         Чанарын менежментийн тогтолцоо ISO9001:2015 Олон улсын стандартыг үйлдвэрлэлдээ 2017 онд анх нэвтрүүлсэн бөгөөд Монгол улсын талх нарийн боовны үйлдвэрүүдээс анх удаа ISO/IEC 17025 стандартын шаардлагад нийцсэн дотоод хяналтын Хими Нян судлалын Итгэмжлэгдсэн Лабораторитой болж үйлдвэрт орж байгаа түүхий эд болон бэлэн бүтээгдэхүүнийг шинжилгээнд бүрэн хамруулан бүтээгдэхүүнийг чанар эрүүл ахуйн өндөр түвшинд үйлдвэрлэж байна. 24 цагийн турш тасралтгүй ажиллаж 70 гаруй нэр төрлийн талх, талхан бүтээгдэхүүн, нарийн боовыг үйлдвэрлэн зориулалтын тээврийн хэрэгслэлээр тээвэрлэн нийслэлийн бүх дүүрэгт болон томоохон сүлжээ дэлгүүрүүд болон орон нутгийн хэрэглэгчдэд хүргэн ажиллаж байна. Үйлдвэрийн дэргэдэх Үйлдвэрчний Эвлэлийн Хороо нь байгуулагдсан цагаасаа хойш ажил үүргийн дагуу компанийн захиргаатай хамтын гэрээг байгуулан ажилчдын нийгмийн асуудал, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа, ажилчдын эрүүл мэнд, бие бялдрыг чийрэгжүүлэх, чөлөөт цаг, хамт олны уур амьсгалыг дэмжих нийтийн спорт урлагийн заалтай бөгөөд үүндээ уралдаан тэмцээн зохион байгуулах, ажилчиддаа чиглэсэн тэмцээн уралдаан, арга хэмжээг зохион байгуулж манай хамт олон эв нэгдэл, урам зоригтойгоор урагшлан ажилласаар байна.  

Чанарын үнэлгээ

Үйлдвэрийн лабораторын багаж, тоног төхөөрмжийг шинэчлэн, боловсон хүчнийг сургаж дадлагажуулан талх нарийн боовны үйлдвэрүүдээс анх удаа олон улсын ICO/IEC 17025-2007 стандартад нийцсэн итгэмжлэгдсэн лаборатори болж түүхий эд материал, бэлэн бүтээгдэхүүнд хими, микробиологийн шинжилгээг тогтмол хийж байна.