Найрлага: БГ-075, хөх тарианы гурил, хөх тарианы соёолж, цэвэр өсгөвөр, давс, гүнждийн үр, хуурай дрожжи
Найрлагандаа хөх тарианы гурил, хөх тарианы соёлж агуулсан тул өвөрмөц амт үнэртэй, төрөл бүрийн эрдэс бодис, хүнсний эслэг болон Е, РР, В-гийн төрлийн амин дэмүүдийн агууламж ихтэй, илчлэг багатай тул гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулах, хүний биед хуримтлагдсан хорт бодисыг зайлуулах үйлчилгээтэй. Хоол боловсруулах системийн хямрал, судасны хатуурал, гедатит, илүүдэл жинтэй хүмүүс хэрэглэхэд тохиромжтой.
Хадгалах хугацаа: 72 цаг
100 гр бүтээгдэхүүнд:
- Уураг- 7,4 гр
- Тос- 2,0 гр
- Нүүрс ус- 47,4 гр
- Илчлэг чанар- 236 ккал