Бидний тухай

Бидний тухай

Бид таньд чанартай, өндөр үр дүнтэй хуулийн зөвлөх үйлчилгээг санал болгож байна.

“Атар-Өргөө” хувьцаат компани нь Улаанбаатар хотын хүн амын талх нарийн боовны хэрэглээний 1/3-ийг хангадаг, үндсэн чиглэлээ 75 жилийн туршид өөрчлөлтгүйгээр нийслэлийн хэрэглэгчдийг талх, талхан бүтээгдэхүүнээрээ хангаж ирсэн бөгөөд Монгол улсад талх, гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн суурийг тавьсан хийгээд анхны хөдөлмөр урамшуулалын системийг нэвтрүүлж, талхны үйлдвэрийн техник технологийг цаг үетэйгээ уялдуулан өөрчлөн шинэчлэж, боловсронгуй болгон, бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулж чанар стандартыг сайжруулахад бодитой хувь нэмэр оруулж ирсэн хүнсний томоохон үйлдвэрүүдийн нэг юм.

Анх 1941 онд Улаанбаатар хотын хүнсний трестийн харьяанд “Талхны завод” нэртэй, 300 мянган төгрөгийн үндсэн хөрөнгөтэйгээр байгуулагджээ. Тус завод нь энэхүү хугацаанд 1965 онд хоногт 50.0 тн талх үйлдвэрлэх механикжсан үйлдвэрийг ЗХУ-ын /хуучин нэрээр/ тоног төхөөрөмжөөр тоноглон ашиглалтанд оруулсан. 1979-1980 онд өөрийн инженер техникийн ажилчдын хүчээр 1965 онд ашиглалтанд орсон үйлдвэрийн зарим хэсгийг, 1989-1990 онд үлдсэн хэсгйиг шинэ техник тоног төхөөрөмжөөр солих техник зохион байгуулалтынс томоохон арга хэмжээ авснаар бүрэн автоматчлагдаж өндөр бүтээмжтэй орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон байна. Талхны үйлдвэр нь ТТЭЗ-ийн үед улсаас өгсөн таван жилийн хугацаат төлөвлөгөөнүүдийг тогтмол давуулан биелүүлж, үйл ажиллагаагаа тасралтгүй амжилттай явуулсаар өнөөг хүрлээ. Энэ бүхэн манай үйлдвэр үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх Төр засгийн бодлогыг биелүүлэхэд бидний оруулж буй зүй ёсны хувь нэмэр юм.

Атар-Өргөө” ХК өнөөгийн байдлаар нийт 400-аад ажилтан, ажилчидтай, үйлдвэрлэл нь тасралтгүй ажиллагаатай, нийслэлийн хэрэглэгчдийн 30 гаруй хувийг талх, гурилан бүтээгдэхүүнээр ханган, худалдааны 2100 гаруй цэгт өөрийн зориулалтын 40 гаруй тээврийн хэрэгслэлээр бүтээгдэхүүнээ түгээж үйлчилдэг хэрэглэгчдийн найдвартай түнш болжээ. Хувьцаа эзэмшигчдийн хурлаас томилон ТУЗ-ийн гишүүд нь копанийн бодлогыг тодорхойлдог бөгөөд компанийн өдөр тутмын үйл ажиллагааг ерөнхий захирал болон гүйцэтгэх захирал зохион байгуулж хянадаг. Тус компани 2002 онд Монгол улсад анх улаан буудайгаар талх үйлдвэрлэх шинэ техник, технологийг оруулж үйлдвэрлэлд нэвтрүүлсэн нь хүн ардын эрүүл мэндэд онцгой ач холбогдолтой бүтээгдэхүүн болж “Тамир” талх маань “Экологийн цэвэр бүтээгдэхүүн” өргөмжлөлийг хүртсэн билээ. 2009 онд манай “Өргөө” талх хэрэглэгчдэд таашаагдсан “Монгол брэнд” бүтээгдэхүүнээр шалгарсан нь бидний хамт олны ажлын амжилтын бас нэгэн үзүүлэлт Мөн түүнчлэн Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй 400 гаруй компаниас техник, технологийн шинэчлэл, бүтээгдэхүүний чанар, санхүүгийн үзүүлэлтийн өсөлт, хувь нийлүүлэгчдэд хуваарилах ноогдол ашиг, үнэт цаасны тогтвортой ханш зэрэг олон үзүүлэлтээр байнга тэргүүлж үнэт цаасны бүртгэлийн дээд ангилалд тогтмол багтан Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй “ТОП-20” хувьцаат компанид багтаж ирсэн нь манай хамт олны хөдөлмөр зүтгэл, ажлын нэгэн илэрхийлэл болж байна.

Бидний хуримтлуулсан туршлага, техник технологийн шинчлэгдэх чадвар, бүтээгдэхүүний эрүүл ахуйн найдвартай байдал, бүтээгдэхүүний өөрийн гэсэн үнэр, амт, чанар шинэлэг байдал нь хэрэглэгчдэд зөвхөн “Атар-Өргөө”- г сонгоход хүргэдэг. “Атар-Өргөө” ХК нь Улаанбаатар хотын хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг томоохон компанийн хувьд хотын иргэдийг эрүүл ахуйн баталгаатай хүнсээр хангах талаар ихээхэн анхаарч хүч хөдөлмөр, хөрөнгө зарцуулж 2008-2011 онд компанийг шинэчлэх стратеги төлөвлөгөөний дагуу компанийн үндсэн нэрийн бүтээгдэхүүн болох “Атар” талхны үйлдвэрийн барилгад бүрэн их засвар хийж, “Атар” талх үйлдвэрлэх Чех, Швед, Итали улсад үйлдвэрлэсэн орчин үеийн шинэ шугам суурилуулан хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж манай хамт олон урам зоригтой, эвсэг бүтээлчээр ажиллаж байна. Хүнсний бүтээгдэхүүний тээвэрлэлт хүргэлтэнд ихээхэн ач холбогдол өгч талх тээврийн зориулалтын шинэ авто машин Солонгос улсаас худалдан авч авто паркаа 50 хувиар шинэчилсэн нь бүтээгдэхүүний эцсийн хэрэглэгчдэд ариун цэврийн шаардлагыг бүрэн хангаж шинэлэг байдлаар хүргэх нөхцөлийг хангаад байна. Үйлдвэрийн лабораторын багаж, тоног төхөөрмжийг шинэчлэн, боловсон хүчнийг сургаж дадлагажуулан талх нарийн боовны үйлдвэрүүдээс анх удаа олон улсын ICO/IEC 17025-2007 стандартад нийцсэн итгэмжлэгдсэн лаборатори болж түүхий эд материал, бэлэн бүтээгдэхүүнд хими, микробиологийн шинжилгээг тогтмол хийж байна.

Бидний тухай