"АТАР ӨРГӨӨ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД /02 сарын 09, 2023/
Улаанбаатар хот, ХУД, Чингисийн өргөн чөлөө -20, Атар-Өргөө ХК-ийн өөрийн байранд "Атар-Өргөө” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2023 оны 03 сарын 03- ны өдөр 09:00 цагт болно.
Хурал зохион байгуулах газрын хаяг : Улаанбаатар хот, ХУД, 3-р хороо, Чингисийн өргөн чөлөө-20, Атар-Өргөө ХК-ийн байрны хурлын танхим.
Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийг бүртгэх өдөр:
2023 оны 02 сарын 20-ны өдөр.
Хурлаар хэлэлцэх асуудлууд:
1. Хувьцаат компанийг хязгаарлагдмал хариуцлагатай компани болгон хэлбэрийг өөрчлөх.
2. Компанийг өөрчлөх төслийг танилцуулж, дүрмийг шинэчилж батлах,
3. Компанийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3 дахь заалтын дагуу хувьцааны хяналтын багцыг худалдахаар санал болгосон хувьцаа эзэмшигчдийн асуудлаар тусгайлан шийдвэр гаргуулах асуудлыг хэлэлцүүлэх.
Хурлын материал, гарах шийдвэрийн төсөл болон холбогдох баримт бичигтэй ажлын өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд Улаанбаатар хот, ХУД, 3-р хороо, Чингисийн өрген чөлөө-20, Атар-Өргөө ХК-ийн байрны хурлын танхим болох компанийн өөрийн байран дээрээс хурал зохион байгуулах комиссын дарга Б.Мөнхдалай, гишүүн С.Баярмаа нараас холбогдох мэдээллийг авч танилцах боломжтой.
Холбоо барих: 9999-2631, 9711-9003
И-мэйл хаяг: mail@atarurguu.mn
ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ХУРЛЫГ ЦАХИМААР ХИЙХ ЗАРЫН ЗАГВАР /4 сарын 26, 2021/
ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ХУРЛЫГ ЦАХИМААР ХИЙХ ЗАРЫН ЗАГВАР
“АТАР-ӨРГӨӨ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД
Атар-Өргөө ХК нь короновирусын /COVID-19/-ийн болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх үүднээс Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2021 оны 04 сарын 27-ны өдрийн 10-00 цагаас цахим хэлбэрээр хуралдуулахаар боллоо.
Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөр, саналын хуудсыг хүлээж авах сүүлчийн хугацааг 2021 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 17.00 цагаар тус тус тогтоосон болно.
Хурал зохин байгуулах комиссын дарга, гишүүдтэй холбогдох, мэдээлэл авах утас 342132, 99099003-Артём, цахим хаяг: Artyom.i@atarurguu.mn
ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛ
“АТАР-ӨРГӨӨ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДЭД ХҮРГЭХ МЭДЭЭЛЭЛ /3 сарын 15, 2021/
“АТАР-ӨРГӨӨ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДЭД ХҮРГЭХ МЭДЭЭЛЭЛ
Атар-Өргөө ХК –ийн Төлөөлөн удирдах зөвлөл хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 10:00 цагаас компанийн байр (Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө-20)-нд хуралдуулахаар шийдвэрлэж, уг хурлаар “Компанийн 2020 оны жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэж батлах”, “Компанийн 2020 оны санхүүгийн тайланд ээлжит аудит хийсэн аудитын байгууллагын дүгнэлтийг танилцуулах”, “Ногдол ашиг тараахгүй байхаар шийдвэрлэсэн тухай Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийг танилцуулах”, “Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох”, “Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн цалин, урамшууллын хэмжээг тогтоож, дотоод ажлын зардлын төсвийг батлах” асуудлыг хэлэлцүүлэхээр шийдвэрлэснийг зарлан мэдээлж байна.
Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөр, саналын хуудсыг хүлээж авах сүүлчийн хугацааг 2021 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 17.00 цагаар тус тус тогтоосон болно.
Хувьцаа эзэмшигчдийг 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 2020 оны 04 сарын 24-ний өдрийн 10:00-17:00 цагт тус тусын үйлчлүүлдэг брокер, диллерийн компани болон байранд ирж хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэх асуудал, хурлаас гарах шийдвэрийн төсөлтэй танилцаж, саналаа өгөх боломжтой болно.
Хурал зохион байгуулах комиссын дарга, гишүүдтэй холбогдох, мэдээлэл авах утас 342132,
99099003-Артём, цахим хаяг: artyom.i@atarurguu.mn
“АТАР-ӨРГӨӨ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДЭД ХҮРГЭХ МЭДЭЭЛЭЛ /2 сарын 25, 2021/
Дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын нөлөөлөл, цар тахлын эсрэг Төрөөс авч хэрэгжүүлсэн удаа дараагийн арга хэмжээнээс шалтгаалж “Атар Өргөө” ХК-ийн хувьцаа эзэмшигчдэд 2021 онд ногдол ашиг тараахгүй байхаар шийдвэрлэгдсэн байхыг мэдэгдэж байна.
Ногдол ашиг тараахгүй байхаар шийдвэрлэсэн компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр, түүний үндэслэлийн талаар 2021 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд танилцуулагдах болно.
“АТАР-ӨРГӨӨ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДЭД ХҮРГЭХ МЭДЭЭЛЭЛ /3 сарын 16, 2020/
Атар-Өргөө ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 10:00 цагаас компанийн байр (Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө-20)-нд хуралдуулахаар шийдвэрлэж, уг хурлаар “Компанийн 2019 оны жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэж батлах”, “Компанийн 2019 оны жилийн санхүүгийн тайланд ээлжит аудит хийсэн аудитын байгууллагын дүгнэлтийг танилцуулах”, “Ногдол ашиг хуваарилсан тухай Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийг танилцуулах”, “Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох”, “Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн цалин, урамшууллын хэмжээг тогтоож, дотоод ажлын зардлын төсвийг батлах” асуудлыг хэлэлцүүлэхээр шийдвэрлэснийг зарлан мэдээлж байна.
Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөр, саналын хуудсыг хүлээж авах сүүлчийн хугацааг 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 17.00 цагаар тус тус тогтоосон болно.
Хувьцаа эзэмшигчдийг 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 2020 оны 04 сарын 24-ний өдрийн 10:00-17:00 цагт тус тусын үйлчлүүлдэг брокер, диллерийн компани болон компанийн байранд ирж хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэх асуудал, хурлаас гарах шийдвэрийн төсөлтэй танилцаж, саналаа өгөх боломжтой болно.
Хурал зохин байгуулах комиссын дарга, гишүүдтэй холбогдох, Мэдээлэл авах утас: 342132, 99099003, цахим хаяг: info@atarurguu.mn
КОМПАНИЙН НИЙТ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧ НАРТ БОЛОН КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДЭД МЭДЭЭЛЭЛ /12 cарын 17, 2019/
Манай компанийн хувьцааны хяналтын багцаас дээш хэмжээний хувьцааг “Таванбогд трейд” ХХК болон “Улаанбаатар гурил” ХХК-иуд нь 2017 оны 12 сарын 28-ны өдөр хууль зөрчиж худалдан авсан болохыг Монгол Улсын Дээд шүүх 2019 оны 05 сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанаар тогтоож, хууль бусаар нэр дээрээ бүртгүүлсэн тус бүрийн 34.712 ширхэг хувьцаа саналын эрхгүй болохыг тус тус тогтоож №001/ХТ2019/00637 дугаартай тогтоолоор хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байна.
Монгол Улсын Дээд шүүхийн тогтоолын дагуу саналын эрхгүй болсон хувьцааны талаарх мэдээллийг Санхүүгийн зохицуулах хороо өөрийн цахим мэдээллийн сайтаар дамжуулан олон нийтэд мэдээллэсэн байна.
Саналын эрхгүй болсон хувьцааны талаар нийтэд мэдээллэсэн Санхүүгийн зохицуулах хорооны албан ёсны мэдээллийг болон Монгол Улсын Дээд шүүхийн 637 дугаартай тогтоолтой танилцахыг хүсвэл энд дарна уу холбоосоор холбогдож үзнэ үү.